+(976) 99191771, 99997612    info@monireedui.mn

Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2017

Арьс ширний холбооноос хамтран 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “АРЬС, ШИР, НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2017” үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаагаа 2017 оны 10р сарын 19ны өдөр амжилттай болж өнгөрсөн. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын Ноос Ноолуурын Холбооны Дэд Тэргүүн Г.Ёндонсамбуу, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Нийслэлийн Үйлдвэрлэлийн Инновацийн газрын дарга зэрэг хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд үг хэлэн тууз хайчилж, ноос ноолуурын салбарын томоохон үйлдвэр болох Говь ХК “2017 оны намар өвлийн шинэ коллекц”-ийг танилцуулла. Үзэсгэлэн 2017 оны 10р сарын 19-23ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд гутал, савхин хувцас, үслэг эдлэл, нэхий эдлэл, цүнх,  боловсруулсан арьс шир, ноос, ноолууран хувцас, малгай, бээлий, ороолт, ноосон урлал, ноос ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг Монголын томоохон үйлдвэрлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд нэг жилийн хугацаанд хийж бүтээснээ, ололт амжилтаа танилцуулан оролцоно.
Үзэсгэлэнгийн шилдгүүдээр: 

  • Гранпри шагналаар ДАРХАН МИНЖ ХХК
  • Шилдэг павильон засалтаар АГНИ ХХК
  • Шилдэг цүнх үйлдвэрлэгчээр ХӨХ ТҮГ ХХК
  • Шилдэг савхин хувцас үйлдвэрлэгчээр MS GARMENT ХХК
  • Шилдэг арьс шир боловсруулалтаар МОН ИРЭЭДҮЙ ХХК шалгарлаа.

Үзэсгэлэн явагдсаны үр дүнд :

Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох
Маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах, Бараа бүтээгдэхүүн шинэ загвар, шинэ дизайн, чанар эдэлгээг олон нийтэд сурталчлан таниулах боломжийг олгох.

 

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх
Энэхүү үзэсгэлэнд: (Ноос ноолууран хувцас,Ноос ноолууран малгай, бээлий, ороолт, Нэхий дээл, үслэг эдлэл,Савхин хувцас, гутал, цүнх,Бэлэг дурсгал, жижиг хэрэгсэлээр төрөлжих ба энэ чиглэлээр үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох, ДАРХАН НЭХИЙ, ДАРХАН МИНЖ, МОН-ИРЭЭДҮЙ, МАСТЕР ДОДО, АГНИ, МОНЛАНС, БЕСТ ШҮЕС, ГОВЬ, БУЯН, ЭВСЭГ, ГОЁО, БЛЮ КАШМЕР, гэх мэт зэрэг 120 гаруй  аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 2017 оны ноос ноолуур, арьсан хувасны загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын үзүүлэхээс гадна бараа бүтээгдэхүүнийг  үйлдвэрийн үнээр болон 5-50 хувийн хямдрал павилион тус бүр дээр явагдан ажилсан.


Үзэсгэлэнд сэтгэл гарган оролцсон бүх ААН-үүддээ, болон зохион байгуулсан Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл групын ажилтан ажиллагсад, хамтран ажиллагч байгууллагууд болон нийт хамт олондоо цаашдынх нь ажил үйлст өндөрөөс өндөр амжилт хүсье.

Share This

Copy Link to Clipboard

Copy