Гэрчилгээ / Стандарт

01 EXPLORE

Хяналтын лаборатори

Бид байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг нь багасгах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор жил бүр шат дараатай арга хэмжээ авч явуулж байдаг. Үүний нэг гол жишээ бол үйлдвэрийн  дэргэд 2012 онд 17 сая төгрөгийн өртөг бүхий дамжилга дундын лаборатори  байгуулж ажилснаар үйлдвэрээс гарч буй бохир усан дахь сульфид, умбуур бодис, хром зэрэг бохирдолыг үзэж, түүний дагуу бохирдолыг бууруулах арга хэмжээ авч ажилладаг. Мөн бүтээгдэхүүний дамжлага дундын чанарын хяналтыг хийж гүйцэтгэдэг.

Мон ирээдүй ХХК нь үйлдвэрлэл, бүтээгдэхүүндээ Монгол улсын болоод Олон улсын стандартуудыг мөрдөн ажилладаг.

ISO 9001:2015

Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болов.

Гэрчилгээг үзэх
Арьс шир, Вет Вайт. /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь бүх төрлийн вет вайт үйлдвэрлэх, дээж авах, шинжлэх, худалдаалахад хамаарна.

Арьс шир, Краст /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь бүх төрлийн краст (гүн боловсруулсан арьс) үйлдвэрлэх, дээж авах, шинжлэх, худалдаалахд хамаарна.

Арьс шир, Хувцасны зориулаттай боловсруулсан арьс. /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон жижиг савхин хувцасны оёдолын үйлдвэрүүдэд хамаарна.

Арьс шир, Вет блю. /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь бүх төрлийн вет блюг үйлдвэрлэх, дээж авах, шинжлэх, худалдаалахд хамаарна.

Арьс шир, Жижиг эдлэлийн арьс /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон жижиг савхин эдлэлийн үйлдвэрүүдэд хамаарна.

Арьс шир, Гутлын дээд биений болон дотрын зориулаттай боловсруулсан арьс /Техникийн шаардлага/

Энэхүү стандарт нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон гутлын үйлдвэрүүдэд хамаарна.

Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага.

Дээрх стандартчилалыг даган мөрдөж ажилладаг. Тухайн MNS 5480 : 2014 стандарт арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн ажлын байр, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ба хүний нөөц, байгаль орчинд тавигдах ерөнхий шаардлагуудыг багтаасан байдаг