Үйлдвэр

Хүчин чадал

Мон-Ирээдүй” ХХК нь 2010, 2014, 2017, 2018 онуудад БНХАУ, БНСУ, Итали улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн арьс шир гүн боловсруулах тоног төхөөрөмжийн технологийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэн ажилсаар байна.

0
сая

Жилд боловсруулах богийн арьс шир /хагас боловсруулах арьс ширний тоо/

0
мянга

Жилд боловсруулах бодын арьс шир /хагас боловсруулах арьс ширний тоо/

0
мянган кв.м

Гүйцэт боловсруулах савхи

“Мон-Ирээдүй” ХХК нь 2010, 2014, 2017, 2018 онуудад БНХАУ, БНСУ, Итали улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн арьс шир гүн боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Одоо тус компани  жилд 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бод малын арьс ширийг хагас боловсруулах, 150 мянган кв.м савхи үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компанид арьс шир боловсруулах чиглэлээр суралцаж төгссөн чадварлаг туршлагатай инженер техникийн ажилтнууд, ажилчид нийлсэн 80 орчим ажилчин ажиллаж байна. Үүнээс 30 орчим хувь нь байнгын орон тоон дээр ажилладаг бол 70 орчим хувь нь улирлын чанартайгаар 10дугаар сараас 4дүгээр сарын хооронд ажилладаг.

Компанийн боловсруулах үйлдвэр нь АШҮН-ийн хашаанд байрладаг ба нийт талбай 3000 кв.м. Цэвэр, бохир ус, уурын холболттой. Эмээлт зах дээр нэг ээлжиндээ 250 мянган ширхэг бог, 80 мянган ширхэг бодын арьс ширийг багтаах агуулах бүхий 3 га газар эзэмшдэг.

Бид 2005-2008 он хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 95  хувийг нь хагас боловсруулж БНХАУ-д экспортлодог байсан бол одоогийн  байдлаар Итали, Турк, Япон, Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг экспортлоод зогсохгүй гүн боловсруулсан арьс ширийг нийлүүлэн шат ахин урагшилж байна.

02 EXPLORE

Боловсруулалтын үйлдвэрлэл

Мон Ирээдүй ХХК-ний боловсруулах үйлдвэрлэл нь анхан шатны боловсруулалтын үйлдвэр, механик боловсруулалтын үйлдвэр гэсэн үндсэн 2 хэсгээс бүрднэ. Түүнчлэн Эмээлт арьс шир түүхий эдийн төвлөрлийн бүсэд байрлах эзэмшил газар агуулахдаа арьс шир хүлээн авах, чанарын хамгаалалт хийж хадгалдаг.