Компанийн тухай

2005 онд байгуулагдсан

“Аж үйлдвэрийн комбинат” буюу “Бээлийний шеврет” үйлдвэрийн суурин дээр “Мон ирээдүй” ХХК-ийг 2005 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 4 хүний хөрөнгө оруулалт, санаачлагаар үүсгэн байгуулсан.

0
Олон жилийн туршлагууд
0
Ажилчид
+
0
Экспортын орнууд
+
0
Манай харилцагч

Бизнесийн түүх

1934 онд байгуулагдсан “Аж үйлдвэрийн комбинат” буюу “Бээлийний шеврет” үйлдвэрийн суурин дээр “Мон ирээдүй” ХХК-ийг 2005 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 4 хүний хөрөнгө оруулалт, санаачлагаар үүсгэн байгуулсан.

Анх 20 орчим ажиллагсадтайгаар хоногт 2000 гаруй богийн арьс хагас боловсруулах хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. 2010, 2014, 2017, 2018 онуудад техник, технологийн шинэчлэл хийж, химийн боловсруулалтын цехийн өргөтгөл түүнчлэн Механик боловсруулах цехийг ашиглалтанд оруулаж цаашлаад үйлдвэр болтол өргөжүүлснээр ажлын байрыг тогтмол нэмэгдүүлсээр ирсэн. Бид арьс ширийг гүйцэт боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийлүүлэн, Монгол улсад энэ салбартаа томоохон байр суурийг эзэлж чадсан юм.

Бидний энэхүү уйгагүй хөдөлмөр 2008 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан “Эрүүл ажлын байр” уралдаанд 3 дугаар байр эзэлж, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооноос “Шилдэг ажил олгогч байгууллага, 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хэлтсийн талархал, 2010 онд Монгол улсын Татварын ерөнхий газрын талархал, “Арьс ширэн бүтээгдэхүүн 2010, 2012” үзэсгэлэнгүүдээс “Шилдэг тохижилттой байгууллага” өргөмжлөл, 2015 онд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн “Хүндэт өргөмжлөл”, 2017,2018 онуудад Арьс шир ноос ноолуур үзэсгэлэн худалдааны “Шилдэг боловсруудах үйлдвэр” зэргээр тус тус шагнагдсан.

Одоогийн байдал

“Мон-Ирээдүй” ХХК нь 2010, 2014, 2017, 2018 онуудад БНХАУ, БНСУ, Итали улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн арьс шир гүн боловсруулах тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Одоо тус компани  жилд 1.2 сая ширхэг бог, 300 мянган ширхэг бод малын арьс ширийг хагас боловсруулах, 54 мянган кв.м савхи үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компанид арьс шир боловсруулах чиглэлээр суралцаж төгссөн чадварлаг туршлагатай инженер техникийн ажилтнууд, ажилчид нийлсэн 80 орчим ажилчин ажиллаж байна. Үүнээс 30 орчим хувь нь байнгын орон тоон дээр ажилладаг бол 70 орчим хувь нь улирлын чанартайгаар 10дугаар сараас 4дүгээр сарын хооронд ажилладаг.

Компанийн боловсруулах үйлдвэр нь АШҮН-ийн хашаанд байрладаг ба нийт талбай 3000 кв.м. Цэвэр, бохир ус, уурын холболттой. Эмээлт зах дээр нэг ээлжиндээ 180 мянган ширхэг бог, 20 мянган ширхэг бодын арьс ширийг багтаах агуулах бүхий 3 га газар эзэмшдэг.

Бид 2005-2008 он хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 95  хувийг нь хагас боловсруулж БНХАУ-д экспортлодог байсан бол одоогийн  байдлаар Итали, Турк, Япон, Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг экспортлоод зогсохгүй гүн боловсруулсан арьс ширийг нийлүүлэн шат ахин урагшилж байна.

АЛСЫН ХАРАА

Монгол савхи, дэлхийн брэнд

ЧАНАРЫН БОДЛОГО

Бид Монгол савхийг дэлхийн брэнд болгох алсын хараанд жигүүрлэн хууль тогтоомж, ХАБЭА-г дадал болгосон зохистой үйлдвэрлэлийг мөрдөж, дэвшилтэт технологийг суурь болгон чанарын хяналтыг тогтмол хэрэгжүүлж, хэрэглэчдийн сэтгэл ханамжыг тэргүүнд тавьж, байнгийн сайжруулалт манлайлалыг зорилгоо болгон ажиллана.

ҮНЭТ ЗҮЙЛ

Монгол малын арьс шир, хамт олон, харилцагч

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эргэн нөхөгдөх байгалийн баялаг болох Монгол малын арьс, ширийг дэвшилтэт технологиор боловсруулан, зохистой үйлдвэрлэлийг урьтал болгож, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд танигдагсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний эрхэм зорилго юм.

01 OUR HISTORY

Түүхийн товчоо

Tannery Row нь АНУ, Европын хамгийн чанартай тансаг арьс ширний дистрибьютер юм.

Preloader
  • Аж үйлдвэрийн комбинат үүсгэн байгуулагдав

    Аж үйлдвэрийн комбинат үүсгэн байгуулагдав
  • Бээлийний Шевревийн үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэв.

    Бээлийний Шевревийн үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэв.
  • Бээлийний шеврет үйлдвэрийн суурин дээр Мон Ирээдүй ХХК үүсгэн байгуулагдав

    Бээлийний шеврет үйлдвэрийн суурин дээр Мон Ирээдүй ХХК үүсгэн байгуулагдав
  • Механик боловсруулалтын цехийг ашиглалтанд оруулж арьс ширийг гүйцэт боловсруулж эхлэв.

    Механик боловсруулалтын цехийг ашиглалтанд оруулж арьс ширийг гүйцэт боловсруулж эхлэв.
  • Механик боловсруулалтын үйлдвэр ашиглалтанд оруулан орчин үеийн үйлдвэрлэлд шилжив.

    Механик боловсруулалтын үйлдвэр ашиглалтанд оруулан орчин үеийн үйлдвэрлэлд шилжив.
  • Байгаль орчин ээлтэй технологийн массын үйлдвэрлэлд нэвтрүүлэв /Ургамалын идээлгэ, органик идээлгэтэй арьс шир/.

    Байгаль орчин ээлтэй технологийн массын үйлдвэрлэлд нэвтрүүлэв /Ургамалын идээлгэ, органик идээлгэтэй арьс шир/.
  • Дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэлийг эрхлэн, боловсруулалтын технологийг сайжруулж химийн бодис үйлдвэрлэгч дэлхийн топ компаниудаас шууд импорт хийдэг болов.

    Дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэлийг эрхлэн, боловсруулалтын технологийг сайжруулж химийн бодис үйлдвэрлэгч дэлхийн топ компаниудаас шууд импорт хийдэг болов.
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлага, зохистой үйлдвэрлэлийг зорилтоо болгов.

    Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлага, зохистой үйлдвэрлэлийг зорилтоо болгов.
  • Чанарын менежементийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг

    Чанарын менежементийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг
02 OUR LOCATION

Холбоо барих

Улаанбаатар хот, Монгол улс
Хан-Ууул дүүрэг 2-хороо Чингисийн өргөн чөлөө,
ХД-143

Утас: 99191771, 99997612, 99997512,
Имэйл: info@monireedui.mn