Бүтээгдэхүүн

01 EXPLORE

Бүтээгдэхүүн, технологи

Мон Ирээдүй ХХК нь арьс ширний технологич, биотехнологич мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн малын гаралтай арьс ширэн түүхий эдийг чанарын өндөр түвшинд боловсруулдаг. Бог малын арьсаар зөөлөн савхи, гутал эдлэлтийн зориулалттай шевро, гутлыг дотор, бод малын ширээр гутал цүнх жижиг эдлэлийн шир боловсруулан дотоодын зах зээлд хагас гүн боловсруулсан арьс ширийг экспортод гаргаж байна.

Дэлхийн шилдэг арьс шир боловсруулах химийн бодис үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж технологийн шинэчлэлт сайжруулалтыг тогтмол хийхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөл багатай технологийг (ургамалын идээлгэ, органик идээлгэ) нэвтрүүлэн ажилладаг.

02 HIGH QUALITY

Our leather products

Tannery Row нь АНУ, Европын хамгийн чанартай тансаг арьс ширний дистрибьютер юм.

Хагас боловсруулсан арьс шир

Манай компани нь хагас боловсруулсан бүтээгдхүүн болох wetblue, wetwhite-ийг монгол улсын MNS4724 стандартын дагуу боловсруулан гадаадын зах зээл рүү экспортлож байна.

Гүн боловсруулсан арьс шир

Гүн боловсруулсан хонь, ямаа, үхрийн арьс ширийг гутал, цүнх, жижиг эдлэл, гутлын дотор болон хувцасны зориулалтайгаар боловсруулан дотоодын болоод гадаадын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Гүйцэт боловсруулсан арьс шир

Гүн боловсруулсан хонь, ямаа, үхрийн арьс ширийг гутал, цүнх, жижиг эдлэл, гутлын дотор болон хувцасны зориулалтайгаар боловсруулан дотоодын болоод гадаадын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

03 HIGH QUALITY

Leather processing types

Tannery Row нь АНУ, Европын хамгийн чанартай тансаг арьс ширний дистрибьютер юм.

Хромын идээлгэтэй арьс шир

Хромын идээлгэ нь арьс шир боловсруулах салбарт нэвтрэн ороод 100 гаруйхан жил болж буй харьцангуй шинэ материал гэж үзэж болно. Эдийн засаг болоод боловсруулсан арьсны бат бөх, эдэлгээ, бусад шинж чанарын хувьд хамгийн сонгомол идээлэгч бол “хром” болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн.

Ургамалын идээлгэтэй арьс шир

Ургамлын идээлгэ нь эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн идээлэгч материал бөгөөд арьс шир боловсруулах технологи үүсэхтэй зэрэгцэн хэрэглэгдэж ирсэн түүхий эд хэмээн үздэг. Арьс шир боловсруулах зориулалттай ургамлын идээлгэтэй түүхий эд нь ой, холтос, жимс, жимсгэнэ, жимсний занга болон навч зэрэг ургамлын янз бүрийн хэсгээс авсан шингэн болон нунтаг хэлбэрээр байдаг нь байгалийн идээлэгчид байдаг.

Органик идээлгэтэй арьс шир

Органик идээлгэтэй савхи нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай материал болох органик гаралтай идээлэгчээр арьсыг боловсруулахдаа цаг хугацаа, материал хэмнэсэн, аюулгүй ажиллагаа хялбар үйлдвэрлэлийн боломжийг хангасан дэвшилтэт шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүнийг дэлхийд арьс шир боловсруулах химийн материал үйлдвэрлэлээр тэргүүлэгч Stahl /Clarinat/ компаний эрдэмтэн судлаачид 2012 онд бүтээн үйлдвэрлэлд санал болгосон бөгөөд одоо ч гэсэн дэлхийд төдийлөн дэлгэрээгүй шинэ технологи, бүтээгдэхүүн юм.