+(976) 99191771, 99997612    info@monireedui.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 2022 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/59 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдэд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг 09 сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Үзлэгт Хан-Уул дүүрэгт харъяалагдах 100 ААН байгууллагууд хамрагдсан ба Мон Ирээдүй ХХК нь Монгол улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн нэгэн төлөөлөл болж, шилдэг 10 байгууллагын нэгээр шалгарч, “Дүүрэн хангалттай” дүгнэгдлээ.

Нийт оролцсон аж ахуй нэгж, байгууллагуудаас топ 10-т багтаж чадсан нь аливаа гамшиг, эрсдэл тохиолдоход Мон Ирээдүй ХХК нь байнгын бэлэн байдалтай байгааг илтгэж байна.

Share This

Copy Link to Clipboard

Copy