+(976) 99191771, 99997612    info@monireedui.mn

Зэв бренд, Арьс ширний холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар үйлдвэр дээр ирж танилцлаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, Арьс ширний холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо болон “Зэв” брендын хөлбөмбөг үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй хамтран “Мон-Ирээдүй” арьс ширний үйлдвэртэй танилцлаа. 2005 онд байгуулагдсан “Мон-Ирээдүй” арьс ширний үйлдвэр нь өдгөө байгаль орчинд ээлтэй технологиор, хог хаягдалгүйгээр болон усыг зохистой хэрэглэн арьс ширийн боловсруулан гаргаж байна. Энэ гайхалтай хамт олон Тогтвортой хөгжлийн зорилт-2030 өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ажилчиддаа ээлтэй, тогтвортой ажиллах боломж олгосон нь бахархамаар.

Энэ л үйлдвэр манай шидэт хөлбөмбөгийг үйлдвэрлэж, шошгон дээрх QR кодыг уншуулбал арьс ширнийх гарал үүсэл, маллаж байсан малчных нь нэр, зураг хүртэл дурайгаад гараад ирнэ. Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар багийн малчин Батмөнхийн хотны сарлагийн ширээр “Мон-Ирээдүй” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг бар код батлаад өгнө.

Үүний цаана малчин хүний уйгагүй хөдөлмөр, асар олон хөдөлмөрийн дамжлага, хэдэн зуунаар хэмжигдэх нүүдэлчдийн үнэт өв соёл, уламжлал, ёс суртахуунтай, чанартай бүтээгдэхүүний түүх шингээстэй байдаг.

Share This

Copy Link to Clipboard

Copy