+(976) 99191771, 99997612    info@monireedui.mn

Бид хөл бөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж чадна.

Монголын Арьс Ширний Үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүд болон дотоодын бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамтдаа хөгжиж буй тод жишээ Мон ирээдүй ХХК болон Монгол бөмбөг ХХК хамтран кластераар ажилласанаар Монгол сарлагын ширээр урласан ЗЭВ брэндийн арьсан бөмбөг маань европын зах зээлд гарах цаг айсуй.

Монгол Улсын Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар:
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурритай өнөөдөр уулзлаа. Тэрбээр Монгол сарлагийн ширээр хийсэн бөмбөг бэлэглэв. Энэ ширэн бөмбөг бол тус агентлагийн санжүүжилтээр хэрэгжиж буй нийгмийн хариуцлагатай эко бүтээгдэхүүн хийх чиглэлийн манай бизнес эрхлэгчдийн бүтээл юм. Арьс ширийг үнэ цэнэтэй болгож, цаг үедээ нийцсэн эрэлт хэрэгцээт шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй баялаг бүтээгчид маань улам чадавхижсаар байна. Цаашдаа нэгдсэн нэг бодлогоор дотоодын бүтээгдэхүүн, малын түүхий эдээ боловсруулж худалдаанд гаргах, гарааны бизнес эрхлэгчидээ төрөөс бодлогоор дэмжиж эдийн засгаа хөгжүүлэх бодит жишээ бол энэ юм.

Share This

Copy Link to Clipboard

Copy