Мон Ирээдүй ХХК нь арьс ширний технологич, биотехнологич мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн малын гаралтай арьс ширэн түүхий эдийг чанарын өндөр түвшинд боловсруулдаг. Бог малын арьсаар зөөлөн савхи, гутал эдлэлтийн зориулалттай шевро, гутлыг дотор, бод малын ширээр гутал цүнх жижиг эдлэлийн шир боловсруулан дотоодын зах зээлд хагас гүн боловсруулсан арьс ширийг экспортод гаргаж байна.
Дэлхийн шилдэг арьс шир боловсруулах химийн бодис үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж технологийн шинэчлэлт сайжруулалтыг тогтмол хийхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөл багатай технологийг (ургамалын идээлгэ, органик идээлгэ) нэвтрүүлэн ажилладаг.